Хятад улс хариу арга хэмжээ авна
2024-09-11 19:58:36
Share
Share this with Close
youtube WeChat

9-р сарын 11-нд, Хятадын ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Мао Нин ээлжит хэвлэлийн бага хурлыг даргалан хуралдуулав. Саяхан АНУ-ын Конгрессын Төлөөлөгчдийн танхимаас Хонконгтой холбоотой холбогдох хуулийн төслийг баталсантай холбогдуулан сэтгүүлч асуулт асуув. Үүнтэй холбогдуулан ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Мао Нин хэлэхдээ, АНУ-ын зүгээс Хонконгтой холбоотой асуудлыг дэвэргэж, Хонконгийн хөгжлийг дарж буй хорон муу үйлдэлд Хятадын тал туйлын дургүйцэж, тууштай эсэргүүцэж байгаа бөгөөд АНУ-ын талтай төв чангаар харилцсан гэв.

Эдийн засаг, худалдааны алба нь Хонконгийн Засаг Захиргааны Онцгой Бүсээс гадаадад байгуулсан эдийн засаг, худалдааны байгууллага юм. Түүний Амжилттай, саадгүй үйл ажиллагаа явуулж байгаа нь Хонконг болон холбогдох улс орон, бүс нутгийн эдийн засаг, худалдааны бодит хамтын ажиллагааг өргөжүүлэхэд тустай, харилцан ашигтай хамтаар амжилтад хүрэх явдал юм. Таны дурдсан хуулийн төсөл нь эдийн засаг, худалдааны хэвийн хамтын ажиллагааг улс төржүүлж, арга хэрэгсэл болгож, Хонконгийн гадаад дахь байгууллагыг зориудаар гутааж буй тул шинж чанарын хувь туйлын муухай юм. Хонконг бол АНУ-ын худалдааны эерэг балансын хоёр дахь том эх үүсвэр. АНУ-ын 1200 гаруй компани Хонконгод хөрөнгө оруулж, үйл ажиллагаа явуулж байдаг бөгөөд Америкийн талын энэ үйлдэл нь эцсийн дүндээ өөрийн ашиг сонирхлоо хохироох болно.

Хятад Америкийн харилцааны тогтвортой байдал, хөгжилд илүү их хохирол учруулахгүйн тулд дээр дурдсан хуулийн төслийг урагшлуулахаа зогсоохыг Хятад улс АНУ-аас шаардаж байна. Хэрэв АНУ өөрийн санаагаар зөрүүдэлбэл Хятад улс бодит үр дүнтэй арга хэмжээ авч, шийдэмгий хариу барих болно гэжээ.