9 дүгээр сарын 11-нд, Хятадын ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Мао Нин ээлжит хэвлэлийн бага хурлыг даргалан хуралдуулав. Өнөөдөр болсон АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуулийн халз мэтгэлцээний үеэр АНУ-ын зүгээс Хятадад чиглүүлэн хэрэгжүүлж буй гаалийн тарифын асуудлыг хөндсөн байна, үүнд Хятадын тал ямар тайлбар хийх вэ? гэж сэтгүүлч асуужээ.
Мао Нин хариулахдаа, ерөнхийлөгчийн сонгууль нь АНУ-ын дотоод хэрэг. ерөнхийлөгчийн сонгуулийн мэтгэлцээний талаар бид үнэлгээ хийхгүй. Гэхдээ, АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуулиар Хятад улсын тухай сэдвийг хөндөхийг бид эсэргүүцнэ гэв.