Харрис, Трамп нар телевизээр анхны мэтгэлцээн хийлээ
2024-09-11 11:34:46
Share
Share this with Close
youtube WeChat

Орон нутгийн цагаар 10-ны орой АНУ-ын дэд ерөнхийлөгч, Ардчилсан намаас ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч Камала Харрис болон ерөнхийлөгчийн сонгуульд Бүгд найрамдах намаас нэр дэвшигч Доналд Трамп нар Пенсильванийн Филадельфи хотод телевизээр анхны халз мэтгэлцээн хийлээ.

Зохион байгуулагч ABC компанийн өгсөн мэдээллээр, мэтгэлцээн Филадельфи дахь Үндэсний Үндсэн хуулийн төвд болж, тухайн талбайд үзэгчид байсангүй, мэтгэлцээн 90 минут үргэлжилж, дунд нь хоёр сурталчилгаа оруулсан байна. Энэ удаагийн мэтгэлцээн сонгуулийн санал хураалт болохоос хоёр сар хүрэхгүй хугацааны өмнө болсон байна, энэ удаагийн мэтгэлцээн хоёр нэр дэвшигчийн хувьд, "шийдвэрлэх 90 минут" болно гэж Америкийн хэвлэлүүд тайлбарлав.