Тууштай эсэргүүцэж, төв чангаар харилцав
2024-09-11 15:52:30
Share
Share this with Close
youtube WeChat

9-р сарын 11-нд Хятадаас АНУ-д суугаа ЭСЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Америкийн Конгрессын Төлөөлөгчдийн танхимаас баталсан Хонконгтой холбоотой сөрөг хуулийн төслийн талаар сэтгүүлчийн асуултад хариулав.

Хэвлэлийн төлөөлөгч: АНУ-ын зарим хүмүүс улс төрийн зорилгоор, Хонконгтой холбоотой асуудлыг дэвэргэж, Хонконгтой холбоотой муу хууль зохиож, Хонконгийн хөгжлийг дарж байна, Үүнд Хятад улс маш их дургүйцэн эрс эсэргүүцэж, АНУ-ын талд хатуу байр сууриа илэрхийлсэн гэжээ.

Холбогдох хуулийн төслийг урагшлуулахаа нэн даруй зогсоож, Хонконгийн онцгой бүс болон түүний гадаад дахь агентлагуудыг зориудаар гутаан доромжлохоо больж, Хонконгийн үйл хэрэг болон Хятадын дотоод хэрэгт хөндлөнгөөс оролцохоо зогсоох хэрэгтэй. Мөн Хятад Америкийн харилцааны тогтвортой байдал болон хөгжилд илүү их хохирол учруулахгүй байхыг бид АНУ-аас шаардаж байна. Хэрэв АНУ өөрийн арга барилыг мужуудлан баримтлахад хүрвэл, Хятад улс эрхбиш үр дүнтэй, бодит арга хэмжээ авч, шийдвэртэй хариу өгөх болно.