Эмэгтэйчүүдийн форумд баярын захидал илгээв
2024-09-11 15:11:35
Share
Share this with Close
youtube WeChat

Есдүгээр сарын 11-нд Хятад улсын дарга Ши Жиньпин Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын эмэгтэйчүүдийн форумд баяр хүргэж, захидал илгээв. 

Ши Жиньпин хэлэхдээ, эмэгтэйчүүд бол хүн төрөлхтний соёл иргэншил, нийгмийн хөгжил дэвшлийн чухал дэмжигч бөгөөд амьдралын бүхий л салбарт гарамгай амжилт бүтээл гаргасаар ирсэн. ШХАБ-ын эмэгтэйчүүдийн форум зохион байгуулагднаас хойш, олон орны эмэгтэйчүүд "Шанхайн үзэл баримтлал"-ыг баримталж, ШХАБ-ын хувь заяаны нэгдмэл цогцыг бүтээн байгуулахад жинтэй хувь нэмрээ оруулсаар ирсэн юм. Энэхүү форум нь олон орны ард түмний найрсаг харилцаа, чин үнэнч хэлхээ холбоог ахиулахад нааштай үүрэг гүйцэтгэж, ШХАБ-ын хүмүүнлэгийн хэлхээ холбоог урагшлуулахад шинэ эрч хүч нэмэрлэж байна. Дижиталаар дамжуулан технологийн шинэчлэл, эмэгтэйчүүдийн үйл хэргийн хөгжлийг ахиулж, илүү үзэсгэлэнтэй Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын том гэр бүлийг хамтаар бүтээн байгуулахын тулд талуудтай хамтаар хүчин зүтгэхэд Хятад улс бэлэн байна гэжээ. 

Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын эмэгтэйчүүдийн форум мөн өдөр Шаньдун мужийн Чиндао хотод нээгджээ.