Есдүгээр сарын 11-нд Хятад улсын дарга Ши Жиньпин Абдельмаджид Тэббунд цахилгаан утас илгээж, Бүгд Найрамдах Ардчилсан Алжир Ард улсын даргаар улиран сонгогдсонд нь баяр хүргэв.
Ши Жиньпин баярын цахилгаандаа, Хятад Алжир хоёр орон уламжлалт найрсаг харилцаатай. Сүүлийн жилүүдэд бидний хамтын удирдлага дор хоёр орны харилцаа хурдацтай хөгжиж, олон салбарын хамтын ажиллагаа баялаг үр өгөөжтэй байж, олон улсын үйл хэрэгт нягт уялдаатай, хамтран ажиллаж, уламжлалт найрамдал улам бүр гүнзгийрсээр байна. Миний бие Хятад, Алжирын харилцааны хөгжлийг дээд хэмжээнд чухалчлан үздэг бөгөөд ноён Ерөнхийлөгчтэй хамт энэ онд тохиож буй Хятад, Алжирын иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаа тогтоосны 10 жилийн ойн боломжийг ашиглан, Хятад, Алжирын улс төрийн итгэлцлийг цаашид нэмэгдүүлэн, ажил хэрэгч хамтын ажиллагааг өргөтгөн гүнзгийрүүлж, хоёр орны найрсаг хамтын ажиллагааны саруул ирээдүйг хамтран цогцлоход бэлэн байна гэжээ.