ДЭМБ-ын хэвлэлийн төлөөлөгч Тарик Ясаревич 9-р сарын 10-нд хэлэхдээ, мөн өдөр Газын зурвасын хойд хэсэгт полиомиелитийн эсрэг вакцинжуулалт хийж эхэлсэн бөгөөд 12-ныг хүртэл үргэлжлэх болно гэжээ.
Тарик Ясаревич хэлэхдээ, Газын хойд хэсэг дэх полиомиелитийн эсрэг вакцинжуулалтын кампанит ажилыг амжилттай явагдахад хүмүүнлэгийн аюулгүй, тогтвортой хүртээмж маш чухал гэжээ.
9-нд НҮБ-ын машины цувааг Израилийн арми саатуулсан бөгөөд үүний дараа НҮБ-ын хүмүүнлэгийн ажилтнууд Газын зурваст шаардлагатай хангамжийг хүргэхээр оролдож байна. 9-нд НҮБ-ын машины цуваа Газын зурвасын хойд хэсэг рүү явах замдаа, Израилийн армид 8 цаг гаруй саатуулагдсан байна. Тарик Ясаревич хэлэхдээ, энэ бол санамсаргүй гарсан хэрэг биш. Энэ сарын 7-10-ны хооронд НҮБ-ын эрүүл мэндийн агентлагийн багийнхан Газа хотын Шифа эмнэлэгт дөрвөн удаа хүрэх гэж оролдсон ч чадаагүй байна. Мөргөлдөөн эхлээд 11 сар гаруй хугацаа өнгөрсөн ч “мөргөлдөөнийг шийдвэрлэх үр дүнтэй механизм” байхгүй байгаад харамсаж байна гэжээ.