Дайны нөхцөл байдлыг аль болох хурдан намжаах хэрэгтэйг онцлов
2024-09-11 10:05:10
Share
Share this with Close
youtube WeChat

Орон нутгийн цагаар есдүгээр сарын 10-нд НҮБ-ын Аюулгүйн зөвлөл Украины хүмүүнлэгийн асуудлаар яаралтай хурал хийлээ. Хятадаас НҮБ-д суугаа суурин төлөөлөгчийн орлогч Гэн Шуан хэлэхдээ, байлдааныг өргөжүүлэхгүй, дайныг даамжруулахгүй, талууд өдөөхгүй байх гурван зарчмыг баримталж, нөхцөл байдлыг намжаах нь өнөөгийн хамгийн тулгамдсан асуудал болоод байна гэжээ. 

Тэрээр цааш нь хэлэхдээ, Украины дайн сунжирч, хүмүүнлэгийн байдал улам хүндэрч, цаашлаад гадагш тэлэх эрсдэл нэмэгдсээр байна. Урт хугацааны мөргөлдөөн нь хоёр талын энгийн иргэдэд асар их хохирол учруулж, хүмүүнлэгийн хүнд хямралыг бий болгосоор байна.

Тайван, хүлээцтэй байж, энгийн иргэд болон иргэний хэрэглээний байгууламж, цөмийн цахилгаан станц зэрэг энх тайвны цөмийн байгууламжид халдлага хийхээс зайлсхийхийг мөргөлдөгч талуудад Гэн Шуан уриалав. Тэрээр хэлэхдээ, дайныг үргэлжлүүлэх нь илүү их хохирол, эвдрэл сүйрэл авчрах болно. Эртхэн гал зогсоож, дайныг улс төрийн шийдлээр дуусгах нь талуудын ашиг сонирхолд нийцнэ.

Гэн Шуан мөн АНУ-ын төлөөлөгчийн хэлсэн үгэнд хариулж хэлэхдээ, Украины асуудлаарх Хятадын байр суурь маш тодорхой юм. Энэ нь даруй энхийн хэлэлцээ, улс төрийн аргаар зохицуулахыг дэмжиж байна. Бид ингэж хэлсээр ирсэн, ингэж ч хийх болно гэжээ.