Өнгөрсөн хоёр хоногт 2024 оны Хятад, Африкийн хамтын ажиллагааны дээд хэмжээний чуулга уулзалтын үеэр Хятад Африкийн орчин үеийн хөгжлийг хамтаар ахиулах шинэ төлөвлөгөөг гаргав. Хятад, Африкийн хамтын ажиллагааны тулгын чухал чулуу болсны хувьд эдийн засаг худалдааны салбарын хамтын ажиллагааг хэрхэн гүнзгийрүүлэх нь хоёр талын бизнес эрхлэгчдийн анхаарлыг ихэд татаж байна. Тэд дээд хэмжээний уулзалтаар дэвшүүлсэн бодит хамтын ажиллагааны шинэ арга хэмжээнүүдээс шинэ боломжуудыг хайж байна.
9-р сарын 6-нд Бээжинд Хятад Африкийн бизнес эрхлэгчдийн 8-р бага хурал болов. Энэ бол дээд хэмжээний уулзалтыг дэмжих чухал үйл ажиллагаа юм. Хятадын бизнесийн төлөөлөгчдөөс гадна Африкийн Сенегал, Өмнөд Африк, Кени зэрэг 48 орны олон салбарыг хамарсан бизнесийн төлөөлөгчид оролцов. Үүнд эрчим хүч, уул уурхай, дэд бүтэц зэрэг уламжлалт үйлдвэрүүд болон цахим технологи, холбооны хиймэл дагуул, биоанагаах ухаан зэрэг шинээр хөгжиж буй салбарууд багтаж байна. Чуулганы нээлтийн ёслол дээр Хятадын Төрийн зөвлөлийн ерөнхий сайд Ли Чян Хятад, Африкийн зах зээлийг улам бүр бэхжүүлж, аж үйлдвэрийн интеграцчиллыг цаашид ахиулж, инновацид тулгуурласан хөгжлийг улам бэхжүүлэхийг санал болгов. Хятад, Африкийн бизнес эрхлэгчид мөн гүнзгий солилцоо хийж, хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлэх шинэ чиглэлийн талаар ярилцаж, харилцан ашигтай, хамтдаа хожих үр дүнд хүрэхийг хүсэж байна.