Орон нутгийн цагаар 9-р сарын 10-ны 19:00 цагт, Францын Лион хотноо Дэлхийн ур чадварын 47 дахь удаагийн тэмцээн нээлтээ хийлээ. Энэхүү тэмцээнд 70 орчим улс орон болон бүс нутгаас 1400 гаруй оролцогч оролцож байна.
БНХАУ-ын төлөөлөгчид тээвэр ложистик, бүтэц хийгээд барилгын технологи, үйлдвэрлэл ба инженерийн технологи, мэдээлэл хийгээд харилцаа холбооны технологи, бүтээлч урлаг ба хувцас загвар, нийгмийн болон хувийн үйлчилгээ зэрэг зургаан том салбарын нийт 59 төсөлд өрсөлдөхөөр нийтдээ 68 оролцогчийг илгээжээ. Оролцогчдын дундаж нас 22 байгаа ажээ. Хятад улс тус тэмцээнд долоо дахь удаагаа баг бүрдүүлэн илгээн оролцож байгаа нь энэ юм, мөн Хятад улс Дэлхийн ур чадварын тэмцээнд оролцсоноос хойшхи хамгийн олон оролцогчтой, хамгийн өргөн цар хүрээтэй оролцож байгаа тэмцээн болно.
Нээлтийн ёслолын үеэр, оролцогч бүх улс орон болон бүс нутгийн оролцогчид уралдааны талбайд жагсан орох ёслолд оролцож, дэлхийн өнцөг булан бүрээс хүрэлцэн ирсэн залуучуудын эрч хүч, залуухан хэв маягийг харуулсан юм.