Европын орнууд 2030 он хүртэлх эрчим хүчний зорилтод хүрэхийн төлөө ажиллахыг уриалав
2024-09-12 16:17:53
Share
Share this with Close
youtube WeChat

Европын холбооны Комисс 11-ний өдөр тайлан нийтэлж, Европын холбооны гишүүн орнууд "Үндэсний эрчим хүч болон цаг уурын төлөвлөгөө"-гөө аль болох хурдан өргөн барьж, үүний зэрэгцээ бүс нутгийн зохицуулалтаа эрчимжүүлж, саад бэрхшээлийг арилгаж, ЕХ-ны 2030 он хүртэлх эрчим хүчний хэмнэлт болон ялгаралтыг бууруулах зорилтуудаа чармайн биелүүлэхийг шаардсан байна.

Тайланд онцлон тэмдэглэхдээ, Шинэ сорилтуудыг даван туулахын тулд гишүүн орнуудын уялдаа холбоо, зах зээлийн интеграцчлал болон нэгдсэн үйл ажиллагааг бэхжүүлэх шаардлагатай, үүнд эрчим хүчний ядуурлын өсөлт, дэлхийн бусад өрсөлдөгчидтэй харьцуулахад эрчим хүчний үнийн зөрөө болон хараат байдлын шинэ эрсдэлүүд оршиж байна гэжээ. Цэвэр технологийн хөгжлийг хурдасгаж, ЕХ-ны үйлдвэрлэлийн баазыг бэхжүүлэхийн тулд аж үйлдвэрийн салбартай түншлэхийг дээрх тайланд уриалав.

Уг тайланд дурдсанаар, ЕХ-ны Инновацийн сангаас 2030 он гэхэд 40 орчим тэрбум еврогийн төсөв гаргаж, нүүрстөрөгч бага ялгаруулдаг шинэлэг технологийн үлгэр жишээ төслүүдийг санхүүжүүлэхэд зарцуулна. Нэмж дурдахад, ЕХ-ны Нийгмийн цаг уурын сан 2026-2032 он хүртэл хамгийн багадаа 86.7 тэрбум еврог санхүүжүүлж, ногоон хөгжлийн шилжилтийн үйл явцад эрчим хүчний хомсдолтой айл өрх зэрэг хамгийн эмзэг бүлэгт дэмжлэг үзүүлэхэд зарцуулна. Дээрх санхүүжилт нь ЕХ-ны нүүрстөрөгчийн ялгаруулалтын худалдааны системийн орлого болон гишүүн орнуудын хамтын санхүүжилтээс бүрдэх юм байна.