Шар мөрний сав газрын экологийн хамгаалалт, өндөр чанартай бүтээн байгуулалтын шинэ төлөв байдлыг бий болгохыг онцлов
2024-09-12 20:31:03
Share
Share this with Close
youtube WeChat

ХКН-ын Төв Хорооны Ерөнхий нарийн бичгийн дарга, Хятад улсын дарга, Цэргийн төв зөвлөлийн дарга Ши Жиньпин энэ сарын 12-ны үдээс хойш Ганьсү мужийн Ланьжөү хотод Шар мөрний сав газрын экологийн хамгаалалт, өндөр чанартай бүтээн байгуулалтыг бүх талаар ахиулах хурлыг даргалан хуралдуулж, чухал илтгэл тавив. 

ХКН-ын 20-р их хурал, 20 дахь удаагийн Төв хорооны 3-р бүгд хурлын үзэл санааг нямбай сайтар хэрэгжүүлж, хамгаалах чухал, засаглал чухал байх стратегийн шаардлагуудыг тууштай ухамсарлан хэрэгжүүлж, өөрчлөлтийг улам бүх талаар гүнзгийрүүлэхээр хөдөлгөх хүч болгож, экологийн тэргүүлэх чиглэл, ногоон хөгжлийг баримталж, усыг хэмжээнд нь хэрэглэж ус хэмнэхийг юуны тэргүүнд чухалчилж, орон нутгуудын тус тусын онцлогт нь зохицуулж, төрөлжсөн бодлого хэрэгжүүлж, нэгдсэн төлөвлөлт, уялдаатай ахиц дэвшлийг баримталж, бүх урсгалын сав газрын экологийн хамгаалалтыг шинэ шатанд гаргаж, ногоон өөрчлөлтийн шинэ ахиц, өндөр чанартай бүтээн байгуулалтыг шинэ үр дүнд хүргэж, ард олны амьдралд шинэ дэвшил гарган, Шар мөрний сав газрын экологийн хамгаалалт, өндөр чанартай хөгжлийн шинэ төлөв байдлыг бий болгох хэрэгтэй гэж тэрбээр онцлов.