Хятадын ГХЯ-ны дэд сайд Чэнь Шяодун, Филиппиний ГХЯ-ны орлогч сайд Лазаро нар өчигдөр, 11-нд Бээжин хотод Хятад Филиппиний Өмнөд тэнгисийн асуудлаар хоёр талын зөвшилцөх механизмын тэргүүн нарын уулзалт хийжээ.
Хоёр тал Хятад Филиппиний тэнгисийн асуудал, ялангуяа Шяньбинь шүрэн арлын холбогдох асуудлаар санал бодлоо илэн далангүй, гүнзгий солилцсон байна. Шяньбин шүрэн арлын асуудлаарх зарчимт байр сууриа Хятад улс дахин илэрхийлээд, холбогдох хөлөг онгоцуудаа даруйхан шилжүүлэхийг Филиппинд шаардсан байна. Хятад улс өөрийн орны бүрэн эрх, “Өмнөд тэнгис дэх талуудын үйл ажиллагааны тунхаглал”-ыг үр дүнтэй тууштай хамгаалах болно гэдгээ онцолжээ. Хоёр тал бас зөвшилцөх механизм зэрэг дипломат зам сувгаар хэлхээ холбоогоо үргэлжлүүлэх талаар тохиролцонд хүрчээ.