Орон нутгийн цагаар 9-р сарын 11-нд, АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Энтони Блинкен Украинд айлчлах үеэр АНУ Украинд 700 гаруй сая ам.долларын тусламж үзүүлнэ хэмээн мэдэгдэж, үүний 325 сая ам.долларыг цахилгаан шугам сүлжээг засварлахад, 290 сая ам.долларыг хүмүүнлэгийн тусламжинд, 100 гаруй сая ам.долларыг мина цэвэрлэх ажилд зарцуулах юм.
Энтони Блинкен мөн Украины удирдагчидтай алсын зайн тусгалтай пуужин ашиглах зөвшөөрлийн талаар ярилцаж, хэлэлцээний үр дүнг АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байденд тайлагнана гэжээ.