9-р сарын 12-нд, Хятадын ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Мао Нин ээлжит хэвлэлийн бага хурлыг даргалан хуралдуулав.
Мао Нин хэлэхдээ, ивээх үзэл өдөр ирвээс даамжирч буйн улмаас бүх эдийн засгийн цогцуудын өсөлтийн хэтийн төлөвт сөргөөр нөлөөлж, ядуу, эдийн засгийн хувьд гадуурхагдсан орнууд хамгийн хүнд цохилтыг амсах болно гэв.
Хятад улс бол нээлттэй худалдаанд чухал хувь нэмэр оруулагч юм. Хятад улс нь худалдааны ивээх үзлийг тууштай эсэргүүцэж, эдийн засгийн хүртээмжтэй, уужуу багтаамжтай даяаршлыг дэмжсээр ирсэн бөгөөд худалдаа наймаагаар дамжуулан дэлхийн хөгжлийг ахиулах, өмнөд болон хойд хоорондын зөрөөг багасгахын төлөө хичээн зүтгэж байна.
Хятад улс нь "Дэлхийн өмнөд"-ийн нэн олон оронтой чөлөөт худалдааны хэлэлцээр хийх төлөвлөлт гаргаж, "Бүс ба Зам"-ыг хамтран бүтээн байгуулах зэрэг ажил хэрэгч хамтын ажиллагаагаар дамжуулан хөгжиж буй орнууд тээвэр, ложистикийн нөхцөлөө сайжруулж, олон улсын худалдаанд оролцох чадвараа нэмэгдүүлэхэд нь туслахад бэлэн байна гэж Мао Нин онцлон тэмдэглэв.