Өнөөдөр Хятадын Худалдааны яам "АНУ ДХБ-ын дүрмийн дагуу хүлээсэн үүргээ биелүүлсэн тухай тайлан"-г 2023 оны наймдугаар сард гаргасан анхны хувилбарын үндэс суурин дээр шинэчлэн нийтэлжээ. Уг тайланд АНУ ДХБ-ын дүрмийн дагуу хүлээсэн үүргээ хэрхэн биелүүлж байгаа талаар ерөнхий дүгнэлт хийж, олон талт худалдааны тогтолцоог сүйтгэж, нэг талын худалдааны дээрэлхэх үзэл хэрэгжүүлж, үйлдвэрлэлийн бодлогын талаар давхар стандарт хэрэгжүүлж, дэлхийн үйлдвэрлэл нийлүүлэлтийн гинжин хэлхээг тасалдуулж байгаа зэрэг бодлого арга хэмжээнүүдэд үргэлжлүүлэн анхаарал хандуулж буйгаа илэрхийлжээ.
Уг тайланд АНУ-ыг буруу үг, үйлдлээ нэн даруй засч, ДХБ-ын дүрэм болон өөрийн хийсэн амлалтаа чин сэтгэлээсээ дагаж мөрдөхийг шаардсан байна.