Орон нутгийн цагаар есдүгээр сарын 11-нд Палестины Исламын эсэргүүцлийн хөдөлгөөн \ХАМАС\ мэдэгдэл нийтэлж, ХАМАС-ын улс төрийн товчооны гишүүн Халил Хаяа тэргүүтэй ХАМАС-ын хэлэлцээ хийх төлөөлөгчид мөн өдөр Дохад Катарын Ерөнхий сайд, Гадаад хэргийн сайд Мохаммед бин Абдул Рахман, Египетийн Тагнуулын газрын ерөнхий захирал Камал нарын хамт Газын зурваст гал зогсоох хэлэлцээрийн талаар хэлэлцээ хийлээ.
ХАМАС мэдэгдэлдээ, гал зогсоох тохиролцоонд хүрэх талаар эерэг, уян хатан байр сууриа ХАМАС хэвээр хадгалсаар байгаа бөгөөд өмнө нь АНУ-ын дэвшүүлсэн Газын зурваст гал зогсоох хэлэлцээрийн талаарх санал болон Аюулгүйн зөвлөлийн холбогдох тогтоолд үндэслэн гал зогсоох хэлэлцээрийг даруй хэрэгжүүлэхэд бэлэн байна. Хэлэлцээрийн явцад ямар нэгэн шинэ шаардлага тавихгүй гэдгээ ХАМАС мэдэгдсэний зэрэгцээ аль нэг талаас дурдах шинэ нөхцөлөөс татгалзана. Газын зурвасын удирдах ажил нь Палестины дотоод хэрэг гэдгийг ХАМАС мөн онцолжээ. ХАМАС бас Египет, Катарын зуучлалын хүчин чармайлтыг сайшааж, гал зогсоох хэлэлцээрт хоёр орон үүрэг гүйцэтгэхийг дэмжиж буйгаа илэрхийлжээ.