2024 оны дэлхийн аж үйлдвэрийн интернетийн бага хурал нээгдэв
2024-09-12 11:14:04
Share
Share this with Close
youtube WeChat

9-р сарын 12-нд 2024 оны дэлхийн аж үйлдвэрийн интернетийн бага хурал Ляо Нин мужийн Шэньян хотод нээгдэв.

Энэ удаагийн бага хурлыг “Ухаалаг технологиор үйлдвэрлэлээ сэргээж, хуучныг шинэчилье” уриан дор зохион байгуулж байна. Тус хурлаар мөн "Үйлдвэрлэлийн интернет болон цахилгаан эрчим хүчний аж үйлдвэрийн нэгдсэн хэрэглээ", Үндэсний тоног төхөөрөмжийн үйлдвэрлэлийн дижитал нийлүүлэлтийн сүлжээний платформ зэрэг олон шинэлэг үр бүтээлийг нийтэлж, Үндэсний аж үйлдвэрлэлийн нүүрстөрөгчийн үндсэн мэдээллийн санг онлайнаар ажиллуулж эхэлсэн байна.

Хурлаар аж үйлдвэрийн интернетийн салбарын шинэлэг ололт амжилт, хөгжлийн үр дүн болон цаашдын чиг хандлагыг бүх талаар, олон өнцгөөс танилцуулж, шинэ үеийн мэдээллийн технологиор дамжин уламжлалт үйлдвэрлэлийг өөрчлөн шинэчлэхийг онцолж, шинжлэх ухаан, технологийн шинэчлэлээр аж үйлдвэрийн хөгжил шинэчлэлийг удирдан дагуулж, хуучин аж үйлдвэрийн баазыг тасралтгүй сэргээн хөгжүүлэх бодит байдлыг бий болгох юм.