Есдүгээр сарын 12-нд Хятад улсын дарга Ши Жиньпин 2024 оны Хятадын олон улсын үйлчилгээний худалдааны экспод баяр хүргэж захидал илгээв.
Ши Жиньпин захидалдаа, Хятад улс олон улсын үйлчилгээ худалдааны экспог 10 удаагаа амжилттай зохион байгуулж байгаа нь Хятадын үйлчилгээний салбар, үйлчилгээ худалдааны чанар чансаа үсрэнгүй хөгжиж буйн тод илрэл, нээлттэй хэлбэрийн дэлхийн эдийн засгийг байгуулахад эерэг хувь нэмэр оруулж буйг харуулж байна. Хятад улс өндөр түвшинд нээлттэй байх замаар өндөр чанартай хөгжлийг ахиулж, дээд түвшний нээлттэй тогтолцоо, механизмыг боловсруулж, үйлчилгээ худалдааг улмаар шинэчлэн сайжруулж, олон улсын өндөр стандарт бүхий эдийн засаг, худалдааны дүрэм журамтай идэвхтэй нийцүүлж байна. Мөн үйлчилгээний салбарын дүрэм журам, удирдлага, стандарттай харилцан уялдуулж, үйлчилгээний зах зээлийн гадаадад нээлттэй байдлыг цаашид өргөжүүлж, үйлчилгээний салбар, үйлчилгээ худалдааны нээлттэй платформын үүрэг ролийг улам дээшлүүлж, зах зээлжсэн, хууль эрх зүйн болон олон улсын болгох дээд зэрэглэлийн бизнесийн орчинг бий болгож байна. Түүнчлэн Хятад улс дэлхийн бусад улс оронтой хамтран ажиллаж, эдийн засгийн даяаршлын ерөнхий чиг хандлагыг дагаж мөрдөн, боломжоо хуваалцаж, хамтаар зөвшилцөн, хамтран ажиллаж, хөгжлийг дэмжиж, дэлхийн эдийн засгийн өсөлтийг ахиулан, улс орнуудын ард түмний аз жаргалтай амьдралыг дээшлүүлэхэд хувь нэмрээ оруулахад бэлэн байна.
"Дэлхий дахинд үйлчилж, үр ашгаа хамтдаа хуваалцъя" уриан дор болсон 2024 оны Хятадын олон улсын үйлчилгээ худалдааны экспо мөн өдөр Бээжинд нээгдэж, Худалдааны яам, Бээжин хотын ардын захиргаа хамтран зохион байгуулжээ.