Ши Жиньпин Ганьсу мужид ажиллав
2024-09-12 16:04:40
Share
Share this with Close
youtube WeChat

Есдүгээр сарын 11-ний үдээс хойш Ерөнхий нарийн бичгийн дарга Ши Жиньпин Ганьсу мужийн Ланьжөүгийн хэсэг дэх Шар мөрний Жүншань гүүрний хэсэгтэй танилцаж, Шар мөрний сав газрын экологийн хамгаалалтыг орон нутгийн хэмжээнд хэрхэн ахиулж буй байгаатай танилцжээ.

Ланьжөүгийн хэсэг дэх Шар мөрөн нь 150.7 км урт бөгөөд одоогоор 21 цэцэрлэгт хүрээлэн, 55 баримал, 23 гүүр, усан онгоцны 12 зогсоол, гол мөрөн дамнасан 15 гүүр, 150 мянган ам метр талбай бүхий экологийн ногоон байгууламж, 29 км гүйлт, спортын замтай. 

1909 онд баригдсан Жүншань гүүр нь Ланьжөүгийн хамгийн эртний гүүр бөгөөд Шар мөрөн дээр баригдсан анхны авто гүүр байж, "Дэлхийн номер 1 Шар мөрний гүүр" хэмээн нэрлэдэг. Ланьжөүгийн хэсэг дэх Шар мөрний Жүншань гүүрний хэсэг нь иргэд, жуулчдын амралт, зугаа цэнгэл хийх хамгийн тааламжтай газар юм.