Бээжингийн Шяншаний 11 дэх форум 13-ны өдөр Бээжингийн олон улсын хурлын төвд нээлтээ хийлээ. Хятадын батлан хамгаалахын сайд Дүн Жюнь нээлтийн ёслолд оролцож, Ши Жиньпин даргын баярын захидлыг уншиж, чухал үг хэлэв.
Дүн Жюнь хэлэхдээ, Хятадын арми дэлхийн аюулгүй байдлын санаачилгыг тууштай хэрэгжүүлж, олон орны цэрэг армитай гар нийлэн хамтран ажиллаж, аюулгүй байдлын шинэ хэлбэрийн түншлэлийн харилцааг бий болгож, цэрэг армийн бодитой, нээлттэй хамтын ажиллагааг ахиулж, шинэ салбарын аюулгүй байдлын удирдлагын түвшинг дээшлүүлж, өндөр чанартай хөгжлийн баталгааг хамтаар хангаж, хүн төрөлхтний хувь заяаны нэгдмэл цогцыг байгуулах, дэлхийн энх тайван хийгээд аюулгүй байдлыг хамгаалахад илүү их шинэ хувь нэмэр оруулахад бэлэн байна гэжээ.
Энэхүү форум нь “Энх тайвныг хамтдаа байгуулж, ирээдүйгээ хуваалцъя” уриан дор болж, форумд 100 гаруй улс орон, олон улсын байгууллагын албан талын төлөөлөгчид болон олон орны мэргэжилтнүүд, судлаачид, ажиглагчид зэрэг 1800 гаруй зочид оролцжээ.