Солонгосын хойгийн асуудал энх тайвнаар шийдэгдэхийг дэмжих нь талуудын нийтлэг ашиг тусад нийцэнэ
2024-09-13 20:17:57
Share
Share this with Close
youtube WeChat

9 дүгээр сарын 13-нд Хятадын ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Мао Нин ээлжит хэвлэлийн бага хурлыг даргалан хуралдуулав.

Мао Нин хэлэхдээ, Солонгосын хойгийн асуудлын талаарх Хятад улсын байр суурь өөрчлөгдөөгүй. Хойгийн энх тайван тогтвортой байдлыг хамгаалж, хойгийн асуудал улс төрөөр шийдэгдэхийг урагш ахиулах нь талуудын нийтлэг ашиг сонирхолд нийцэнэ гэж Хятадын тал ямагт үзсээр ирсэн. Хятадын тал цаашид ч үүний төлөө бүтээлч үүрэг гүйцэтгэх болно гэв.