Орон нутгийн цагаар 12-ны өдөр ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин хэлэхдээ, НАТО, Америк болон Европын орнууд Орос-Украины мөргөлдөөнд шууд хөндлөнгөөс оролцох нь мөргөлдөөний мөн чанарыг ихээхэн өөрчлөх бөгөөд энэ нь тэд Оростой дайтаж байна гэсэн үг юм. Орос улс өөрт нь учирч буй аюул заналхийллийн өмнөөс зохих шийдвэрээ гаргана гэжээ.
Украины арми барууны орнуудын үйлдвэрлэсэн орчин үеийн алсын зайн тусгалтай нарийвчилсан зэвсгийн системийг ашиглан цохилт өгөх чадвар байхгүй гэдгийг Орос болон барууны аль ч шинжээч бүгд баталж чадна гэж Путин хэлэв.
Путин онцлохдоо, энэ нь Украины дэглэм Оросын эсрэг алсын зайн тусгалтай зэвсэг хэрэглэхийг зөвшөөрөх эсэх тухай асуудал биш, харин НАТО-гийн орнууд цэрэг дайны мөргөлдөөнд шууд оролцохоор шийдсэн эсэх тухай асуудал юм. Хэрэв барууныхан ийм шийдвэр гаргавал, НАТО-гийн орнууд, АНУ, Европын орнууд Орос-Украины мөргөлдөөнд шууд оролцоно гэсэн үг юм гэжээ.