Улаан тэнгис дэх тээврийн замын аюулгүй байдлыг хангахыг Хятад улс уриалав
2024-09-13 10:03:21
Share
Share this with Close
youtube WeChat

Хятадаас НҮБ-д суугаа суурин төлөөлөгчийн орлогч Гэн Шуан 12-ны өдөр НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн Йемений асуудлаарх олон нийтийн хурал дээр үг хэлж, олон улсын хуулийн дагуу бүх улс орны худалдааны хөлөг онгоц Улаан тэнгист аялах эрхийг хүндэтгэж, дарамт шахалтаа зогсоож, Улаан тэнгис дэх усан замын аюулгүй байдлыг хангахыг Хутигийн зэвсэгт хүчинд дахин уриалав.

Гэн Шуан хэлэхдээ, Улаан тэнгис дэх хурцадмал байдал нь Газын мөргөлдөөн газар авч буйн тод илрэл юм. Аюулгүйн зөвлөлийн холбогдох тогтоолыг бүрэн хэрэгжүүлж, Газын зурваст урт хугацаагаар гал зогсоохыг нэн даруй хэрэгжүүлэхийг Хятад улс дахин шаардаж байна. Дайныг намжааж, хүний амь насыг аврахын тулд Аюулгүйн зөвлөл цаашид арга хэмжээ авахыг Хятад улс дэмжиж байна. Хятад улс талуудтай хамт байж, Йемений асуудлыг улс төрийн аргаар зохицуулж, Ойрхи Дорнодын энх тайван, тогтвортой байдлыг хамгаалахын төлөө цуцалтгүй хүчин чармайлт гаргахад бэлэн байна гэжээ.