Есдүгээр сарын 12-нд ХКН-ын төв хорооны улс төрийн товчооны гишүүн, Төв хорооны гадаад харилцааны ажлын албаны дарга Ван И Санкт-Петербургт Ираны Үндэсний аюулгүй байдлын дээд зөвлөлийн нарийн бичгийн дарга Ахмадинеянтай уулзав.
Ван И хэлэхдээ, Хятад улс Хятад Ираны харилцааг стратегийн болон алс хэтийн өндөрлөгөөс харж үзсээр ирсэн бөгөөд Ираныг үндэсний бүрэн эрх, аюулгүй байдал, үндэсний нэр төрөө хамгаалах, өөрийн орны нөхцөл байдалд нийцсэн хөгжлийн замаар замнахыг дэмжиж, гадны хөндлөнгийн оролцоо, үндэслэлгүй дарамт шахалтыг эсэргүүцэж байгаа Ираныг дэмжсээр байх болно гэжээ.
Иран болон бүс нутгийн орнуудыг яриа хэлцэл, зөвшилцөлөөр санал зөрөлдөөнөө зохицуулж, хялбархан бус олдсон эвлэрлийн эрч хүчээ бататгаж, харилцааны үйл явцыг үргэлжлүүлэн сайжруулж, бүс нутгийн энх тайван тогтвортой байдалд эерэг дохио өгөхийг Хятад улс дэмжиж байна гэж Ван И онцоллоо.
Ахмадинеян хэлэхдээ, Хятад улс олон улсын хамтын нийгэмлэгийн хариуцлагатай том орны үүргээ гүйцэтгэж буйг Иран өндрөөр үнэлж байна. Мөн Иран, Саудын Арабыг эедүүлэх Бээжингийн яриа хэлэлцээг амжилттай хийсэнд талархаж байна, цаашид ч бие биенээ дэмжиж, сорилтыг хамтдаа даван туулахад Иран бэлэн байна гэжээ.
Үүрд гал зогсоож, цэргээ бүрэн татахыг дэмжих бөгөөд "хоёр улсын шийдэл"-ийг эртхэн сэргээж, "Палестинчуудын эзэмшилтэй, Палестинчууд удирдсан, Палестинчуудын засаглал"-ыг хэрэгжүүлэх нь нэн тэргүүний тулгамдсан асуудал болоод байна гэж хоёр тал онцолжээ.