14 дэх сонгуулийн БХАТИХ-ын Байнгын хорооны 11-р хурлаар "Хуульд заасан тэтгэвэрт гарах насыг шат дараатай хойшлуулах тухай шийдвэр"-ийг баталсан бөгөөд 2025 оны 1-р сарын 1-нээс эхлэн хүчин төгөлдөр болно.
Өнөөдөр 13-ны үдээс хойш БХАТИХ-ын Байнгын хорооны тамгын газраас хэвлэлийн бага хурал хийлээ.
Хүний нөөц, нийгмийн хамгааллын яамны сайд Ван Шяопин хэвлэлийн бага хурал дээр танилцуулан хэлэхдээ, сүүлийн 70 гаруй жилийн хугацаанд Хятад улсын эдийн засаг, нийгэм, хүн ам зүйн бүтцэд томоохон өөрчлөлтүүд гарч, хөдөлмөр хүчний хэрэгцээ улам бүр төрөлжиж, хуулиар тогтоосон тэтгэвэрт гарах насыг тохируулах шаардлагатай болсон. Үүнд голдуу гурван талыг харгалзсан юм.
Нэгдүгээрт, хүний нөөцийн хөгжил, ашиглалтыг дэмжихэд тус болно. Хятад улсын хүн амын дундаж наслалт БНХАУ байгуулагдсан эхний үед 40 орчим нас байсан бол одоо 78.6 нас хүртэл нэмэгджээ. Үүний зэрэгцээ, шинээр нэмэгдсэн хөдөлмөр хүчний боловсрол хүртсэн дундаж хэмжээ өөрчлөлт нээлтийн эхний үед 8 жил байсан бол эдүгээ 14 жил болж, эхэлж ажилд орсон нас нь ерөнхийдөө хойшилж байна. Хуульд заасан тэтгэвэрт гарах насыг хойшлуулах нь хүний нөөцийн ногдол ашгийг илүү сайн гаргах боломжтой юм.
Хоёрдугаарт, энэ нь ажиллах хүчний үр дүнтэй нийлүүлэлтийг нэмэгдүүлэхэд тустай. 2023 онд Хятад улсын 60-аас дээш насны хүн ам 297 сая болж, нийт хүн амын 21.1 хувийг эзэлж, 65-аас дээш насныхан 217 саяас давж, 15.4 хувийг эзэлж, хөгшрөлтийн хандлага илэрхий байна. Үүний зэрэгцээ Хятад улсын хөдөлмөрийн насны хүн амын тоо 2012 оноос хойш тасралтгүй буурч, жилд дунджаар 3 сая гаруй хүнээр буурч, нийт хүн амд хөдөлмөрийн насны хүн амын эзлэх хувь цаашид ч буурах болно. Хуульд заасан тэтгэврийн насыг хойшлуулснаар хөдөлмөрийн насны хүн амын бууралтыг удаашруулж, эдийн засаг, нийгмийн хөгжлийн урам зориг, эрч хүчийг хадгалах боломжтой юм.
Гуравдугаарт, ажилчдын ажил, амьдралын зохицуулалтын олон төрлийн хэрэгцээг хангахад тустай болох явдал юм гэв.