Есдүгээр сарын 13-нд Хятадын ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Мао Нин ээлжит хэвлэлийн бага хурлыг даргалан хуралдуулав. Цэргийн хөлөг онгоц чөлөөтэй аялах зорилгоор Тайваний хоолойгоор нэвтэрсэн хэмээн Германы Батлан хамгаалах яамны албаны хүн мэдэгдсэн байна. Энэ талаар Хятад улс ямар байр суурьтай байгаа вэ хэмээн сэтгүүлчийн сонирхсон асуултад Мао Нин хариулахдаа, нэг Хятадын зарчим бол олон улсын харилцааны үндсэн зарчим, олон улсын нийгмийн нийтлэг ойлголт юм. Тайваний асуудал нь далайн аяллын эрх чөлөөний асуудал биш, харин Хятад улсын бүрэн эрх, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байхтай холбоотой асуудал юм. Улс орнууд Хятадын хууль болон “НҮБ-ын тэнгисийн хуулийн конвенц” зэрэг олон улсын хуулийн дагуу холбогдох тэнгисийн бүсэд аяллын эрхээ эдлэхийг нь бид хүндэтгэнэ. Гэхдээ тэнгисийн аяллын эрх чөлөөний нэрээр Хятад улсын бүрэн эрх, аюулгүй байдалд өдөөн хатгалгаа хийж, хохироохыг эрс эсэргүүцнэ гэжээ.