Украин барууны алсын тусгалын зэвсгийг ашиглан Орос руу довтлохыг АНУ зөвшөөрч магадгүй
2024-09-13 15:20:26
Share
Share this with Close
youtube WeChat

“Нью-Йорк Таймс” сонин 12-нд мэдээлснээр, ОХУ-ын бай руу довтлоход АНУ-аас өгөөгүй барууны алсын тусгалын зэвсгийг Украин ашиглахыг АНУ зөвшөөрөхөд бэлэн байж магадгүй гэж Европын зарим албаны хүмүүс мэдэгдэв.

Мэдээллийн дагуу Украин ОХУ-ын гүний объектуудад цохилт өгөхдөө Их Британиас нийлүүлсэн "Шуурганы сүүдэр" далавчит пуужинг ашиглахыг Их Британи хүсэж байгаа ч гэсэн АНУ-ын засгийн газраас зөвшөөрлийг авна хэмээн Их Британи найдаж байгаа ажээ. 13-нд Их Британийн Ерөнхий сайд Кейр Стармер Вашингтонд айлчлах хугацаанд Жо Байден түүнтэй энэ асуудлыг хэлэлцэнэ гэж Америкийн албаны хүн мэдэгдэв. Уг мэдээлэлд мөн АНУ-ын Цагаан ордны албаны хүний хэлснээс эш татан мэдээлэхдээ, АНУ-д үйлдвэрлэсэн хуурай замын армийн тактикийн пуужингийн системийг Украин ашиглахыг АНУ зөвшөөрөх эсэхээ хараахан шийдээгүй байна, гэхдээ уг хязгаарлалтыг тун удахгүй зөөлрүүлж магадгүй хэмээн Жо Байден мэдэгдсэн гэжээ.