9-р сарын 13-нд, Хятадын ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Мао Нин ээлжит хэвлэлийн бага хурал хийлээ. Мао Нин хэлэхдээ, "хагас жилийн тайлан" гэгчээр Их Британи Хонконгийн үйл хэргийн талаар элдвийг ярьж байгааг Хятад улс үргэлж эсэргүүцсээр ирсэн. Хонконг эх орныхоо мэдэлд буцаж ирснээс хойш Хонконгод "Нэг улс хоёр систем"-ийг хэрэгжүүлснээр дэлхий нийтэд хүлээн зөвшөөрөгдсөн амжилтад хүрсэн. Үндэсний аюулгүй байдлын тухай Хонконгийн хууль, Үндэсний аюулгүй байдлын тухай Хонконгийн тогтоолыг боловсруулж хэрэгжүүлэн, Хонконгийн Засаг Захиргааны Онцгой Бүсийн сонгуулийн тогтолцоог боловсронгуй болгож, Хонконгийн эмх замбараагүй байдлаас засаглал руу шилжиж, засаглал, сэргэн мандалтын шатандаа орохыг үр дүнтэй ахиулж, Хонконгийн аюулгүй байдал, ардчилал, ард олны эрх чөлөө, эрх ашиг илүү үр дүнтэй хамгаалагдаж, хөгжлийн хэтийн төлөв нэн илүү гэрэл гэгээтэй болсон юм гэв.
Хонконгийн үйл хэрэг бол бүрмөсөн Хятадын дотоод засаглал. Хонконг нэгэнт Хятад улсынхаа эрх мэдэлд нэгдээд 27 жил болсон бодит үнэн байдлыг Их Британи хүндэтгэн үзэж, Хонконгийн үйл хэргийн талаар хариуцлагагүй зааж дохихоо зогсоох ёстой гэж Мао Нин онцлов.