9-р сарын 12-нд ХКН-ын төв хорооны улс төрийн товчооны гишүүн, Төв хорооны гадаад харилцааны ажлын албаны дарга Ван И Санкт-Петербургт Энэтхэгийн үндэсний аюулгүй байдлын зөвлөх Довалыг хүлээн авч уулзав.
Хоёр тал хилийн асуудлаарх зөвлөлдөх уулзалтын сүүлийн үеийн ахиц дэвшлийн талаар ярилцаж, Хятад Энэтхэгийн харилцааг тогтворжуулах нь хоёр орны ард түмний язгуур болон урт хугацааны ашиг сонирхолд нийцэж, бүс нутгийн энх тайван, хөгжилд тустай гэж үзсэн байна. Хоёр орны удирдагчдын тохиролцсон нийтлэг ойлголтыг хэрэгжүүлж, ойлголцол, итгэлцлийг нэмэгдүүлж, хоёр талт харилцааг сайжруулах нөхцөлийг бүрдүүлж, энэ талаар харилцаа холбоогоо үргэлжлүүлэхээр санал нэгтэй тохиролцов.
Ван И онцлон тэмдэглэхдээ, Хятад Энэтхэг бие даасан тусгаар тогтнолоо тууштай баримталж, эв нэгдэл, хамтын ажиллагааг сонгож, харилцан амжилтанд хүрэхийг дэмжиж, бие биендээ дарамт шахалт үзүүлэхээс зайлсхийх хэрэгтэй гэжээ.
Довал хэлэхдээ, Энэтхэг, Хятад улс өөрсдийн болон хамтын хөгжилд анхаарлаа хандуулах ёстой, Энэтхэг, Хятадын 2.8 тэрбум хүн амын хурдацтай хөгжил дэлхийг бүхэлд нь өөрчлөх болно гэжээ.