Үйлчилгээний худалдааны яармаг нь Хятадын “шинэ” хөдөлгөх хүчийг харуулж байна
2024-09-13 23:20:15
Share
Share this with Close
youtube WeChat

Алибабагийн лангуун дээр зочдод виртуал бодит байдлын төхөөрөмж зүүж, худалдан авалтын шинэ хэлбэрийг мэдрэх боломж гаргажээ. Америкийн Медтроник эмнэлгийн компани дэлхийн хамгийн жижиг зүрхний аппаратыг авчирсан байна. Нестле компани нь нярай болон бага насны хүүхдийн тархины мэдрэлийн дүрслэлд суурилсан хамгийн сүүлийн үеийн хуурай сүүгээ танилцуулав. Тесла компани шинэ машинууд, хүн дүрст роботоо үзүүлж байна...

Олон улсын тойм”булангийн тоймчид 2024 оны Хятадын олон улсын үйлчилгээний худалдааны яармагт очиж, дэлхийн дэвшилтэт технологийн гайхалтай сэтгэл татам байдлыг биечлэн мэдэрсэн байна. Хятад улсын дарга Ши Жиньпин баярын захидалдаа тэмдэглэсэнчлэн, "Үйлчилгээний худалдааны яармаг арав гаруй удаа амжилттай зохион байгуулагдаж байгаа нь Хятадын үйлчилгээний салбар, үйлчилгээний худалдааны өндөр чанартай хөгжлийн тод илэрхийлэл болж, нээлттэй дэлхийн эдийн засгийг бий болгоход эерэг хувь нэмэр оруулсан юм”.

Одоогийн байдлаар үйлчилгээний худалдаа нь дэлхийн эдийн засгийн өсөлтийн гол хөдөлгөгч хүч болж байна. ДХБ-аас 2040 он гэхэд олон улсын худалдаанд үйлчилгээний худалдааны эзлэх хувь одоогийн 22 хувиас 33 гаруй хувь болж өснө гэж таамагласан байна. Тийм ч учраас энэ удаагийн үйлчилгээний худалдааны яармагт дэлхийн 85 орон, олон улсын байгууллагууд үзэсгэлэн гаргаж, хурал зохион байгуулж, дэлхийн топ 500 компанид багтсан тухайн салбартаа тэргүүлэгч 450 гаруй компани оффлайн байдлаар яармагт оролцов. Тэдний дунд Франц улс анх удаа зочин орноор оролцож, анх удаа бие даасан оффлайн үзэсгэлэн гаргажээ. Францын олон компани Хятад, Франц хоёр орон үйлчилгээний худалдааны салбарт хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлнэ гэж найдаж байгаагаа илэрхийлжээ.

Хятадын Худалдааны яамны тоо баримтаас үзвэл, 2023 онд Хятадын үйлчилгээний импорт экспортын нийт хэмжээ 6 их наяд 575 тэрбум 430 сая юаньд хүрч, түүхэн дээд амжилт тогтоож, дэлхийд өмнүүрт орж байна. Үүний дотор мэдлэг шингэсэн үйлчилгээний худалдааны эзлэх хувь 41.4 хувь болж өсжээ. Энэ нь Хятадын үйлчилгээний худалдааны өрсөлдөх чадвар болон зиндаа тасралтгүй дээшилж, Хятадын эдийн засгийн шинийг санаачлах эрч хүч мэдэгдэхүйц дээшилснийг харуулж байна. Энэ нь Үйлчилгээний худалдааны яармагт Хятадын болон гадаадынхан идэвхтэй оролцож буй чухал шалтгаан болов.

Хятадын үйлчилгээний салбарын зах зээл эрчимтэй хөгжиж, үндэстэн дамнасан компаниудад бизнесийн асар их боломжийг авчирч байна. Энэ оны эхний хагаст Хятадын үйлчилгээний импорт 2 их наяд 100 тэрбум юаньд хүрч, өнгөрсөн оны мөн үеийнхээс 16.4%-иар нэмэгдсэн байна. Энэ удаагийн үйлчилгээний худалдааны яармагаар Хятадын засгийн газар "үйлчилгээний салбарын дүрэм, журам, удирдлага, стандартын нийцтэй байдлыг дэмжих", "үйлчилгээний зах зээлийн нээлттэй байдлыг эмх цэгцтэй болгох”, үйлчилгээний салбар, үйлчилгээний худалдааны нээлттэй платформын үйл ажиллагааг сайжруулах”зэрэг олон арга хэмжээ хэрэгжүүлэхээ зарласан бөгөөд эдгээр арга хэмжээ нь Хятадад хөгжиж буй гадаадын компаниудын итгэлийг улам нэмэгдүүлж байна.

Энэ удаагийн Үйлчилгээний худалдааны яармагт устөрөгчийн эрчим хүч, батарей, электрон технологи, дижиталчлал зэрэг холбогдох инновацийн үзэсгэлэн нь гадаадын олон компанийн анхаарлыг татсаныг тэмдэглүүштэй байна.