ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин Ван И-г хүлээн авч уулзлаа
2024-09-13 09:58:59
Share
Share this with Close
youtube WeChat

Өчигдөр, 12-нд Санкт-Петербург хотод ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин ХКН-ын төв хорооны улс төрийн товчооны гишүүн, Төв хорооны гадаад харилцааны ажлын албаны дарга Ван И-г хүлээн авч уулзав. 

Путин Ван И-ээр дамжуулан Ши Жиньпин даргад чин сэтгэлийн мэндчилгээ, сайн сайхны ерөөл дэвшүүлэхийг хүсээд, ирэх сард Казань хотноо болох БРИКС-ийн удирдагчдын дээд хэмжээний уулзалтад Хятад улсыг оролцохыг хүсэж буйгаа илэрхийлжээ. Энэ онд Орос, Хятад хоёр орон дипломат харилцаа тогтоосны 75 жилийн ойн боломжийг ашиглан, хоёр орны төрийн тэргүүн нарын тохиролцсон чухал нийтлэг ойлголтыг тууштай хэрэгжүүлж, хөгжлийн стратегийн уялдаа холбоогоо бэхжүүлэн, хоёр орны харилцааг шинэ шатанд гаргахад Оросын тал бэлэн байна. БРИКС-ийн ээлжит дарга болох ОХУ-ын үүрэг ролийг Хятад улс дэмжсээр ирсэнд талархаж байна. Мөн БРИКС-ийн Аюулгүйн зөвлөлийн энэ удаагийн хурал нааштай үр дүнд хүрч, "Дэлхийн өмнөдийн орнууд"-тай хийсэн яриа хэлэлцээ амжилттай болсон нь БРИКС-ийн нэр хүнд, хүчин чадлыг бүрэн харууллаа. Хятад улстай уялдаа холбоогоо бэхжүүлж, "дэлхийн өмнөдийн орнууд”-тай илүү эв нэгтэй байж, дэлхийн олон туйлт үйл явцыг дэмжиж, шударга ёс, олон улсын эрх зүйд суурилсан олон улсын дэг журмыг бий болгохын төлөө хамтдаа зүтгэхэд Орос бэлэн байна гэжээ. 

Ван И дарга Ши Жиньпиний мэндчилгээг ерөнхийлөгч Путинд уламжилаад, хоёр орны төрийн тэргүүний стратегийн удирдлага дор, шинэ эриний Хятад Оросын иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаа эрүүл, тогтвортой хөгжиж байна. Хоёр тал стратегийн уялдаа холбоогоо бэхжүүлж, ганц талын дээрэлхэх үзэл, хуаран хоорондын сөргөлдөөнийг эсэргүүцэх нь цаг үеийн ахиц дэвшилтийн чиг хандлага, өргөн олон өмнөдийн орнуудын нийтлэг хүсэл эрмэлзэлд нийцэж байна. Оростой стратегийн харилцаа холбоогоо хадгалж, ижил үзэл бодолтой орнуудтай илүү нэгдэж, дэлхийн олон туйлт үйл явцыг ахиулахад Хятад улс бэлэн байна хэмээн илэрхийлжээ. 

Ван И цааш нь хэлэхдээ, Казанийн дээд хэмжээний уулзалт бол БРИКС-ийн гишүүн орнуудыг өргөжүүлсний дараа болох удирдагчдын анхны уулзалт юм. БРИКС-ийн түншүүдтэй эв нэгдэлтэй хамтран ажиллаж, эрх тэгш, эмх цэгцтэй дэлхийн олон туйлт, хүртээмжтэй эдийн засгийн даяаршлыг ахиулж, хүн төрөлхтний хувь заяаны нэгдмэл цогцын бүтээн байгуулахын тулд БРИК-д илүү их хувь нэмэр оруулахад Хятад улс бэлэн байна гэв. 

Хоёр тал бас Украины асуудлаар санал бодлоо солилцсон байна.