"Өмнөд тэнгис дэх талуудын үйл ажиллагааны тунхаглал"-ыг хэрэгжүүлэх дээд албан тушаалтнуудын уулзалт болов
2024-09-13 19:29:33
Share
Share this with Close
youtube WeChat

2024 оны 9-р сарын 13-нд, Хятад, АСЕАН-ы орнууд "Өмнөд тэнгис дэх талуудын үйл ажиллагааны тунхаглал"-ыг хэрэгжүүлэх дээд албан тушаалтнуудын 22 дахь уулзалтыг Ши Ань хотод зохион байгуулав. Хятадын ГХЯ-ны Хил, далайн үйл хэрэг хариуцсан газрын дарга Хун Лян, Малайзын Гадаад хэргийн яамны ерөнхий нарийн бичгийн дарга Амран нар хамтран даргалаж, АСЕАН-ы орнуудын өндөр албан тушаалтан, төлөөлөгчид хуралд оролцов.

Хятад, АСЕАН-ы орнууд Өмнөд тэнгисийн энх тайван, тогтвортой байдлыг сахин хамгаалах нь чухал ач холбогдолтой гэж санал нэгтэй үзэж, яриа хэлэлцээг эрчимжүүлж, хүлээцтэй байж, санал зөрөлдөөнөө зөв зохицуулж, харилцан итгэлцлийг нэмэгдүүлж, тэнгисийн тогтвортой байдлыг хадгалахыг уриалав.

9-р сарын 10-12-ны өдрүүдэд, Хятад, АСЕАН-ы орнууд уг тунхаглалыг хэрэгжүүлэх хамтарсан ажлын хэсгийн 44 дэх хурлыг хийжээ.