Хятадын “Ээж гол” хэмээгдсэн Шар мөрөн Хятадын олон нутгийг дайран өнгөрдөг бол Ланьжөүгийн хэсэг нь 150.7 км урт байдаг. Одоогоор энэ хотод 21 цэцэрлэгт хүрээлэн, 55 баримал, 23 гүүр, 12 усан онгоцны зогсоол, 150 мянган ам метр талбай бүхий экологийн ногоон байгууламж, 29 км фитнесийн тусгай замтай.
1909 онд анх баригдсан Жүншань гүүр нь Шар мөрнийг сундалж тавигдаад зуугаад жил болж буй сүрлэг үзэмжтэй гүүр бөгөөд цаг үеийн өөрчлөлт, түүх соёлын гэрч юм. Жуншань гүүр нь Ланьжөү хотын хамгийн эртний гүүр, "Шар мөрний тэргүүн гүүр" нэрийдэлтэй.