Ливанд яаралтай тусламж үзүүлэх шинэ төлөвлөгөөг зарлалаа
2024-09-14 10:07:49
Share
Share this with Close
youtube WeChat

Ливаны хүмүүнлэгийн эмзэг байдал болон Ливан-Израилийн хил орчмын түр зуурын мөргөлдөөнд өртсөн хүмүүст туслахын тулд Ливанд 24 сая ам.долларын яаралтай тусламж үзүүлэх төлөвлөгөөг Ливан дахь НҮБ-ын хүмүүнлэгийн зохицуулагч Имран Риза 13-ны өдөр зарлалаа.

Имран Риза мэдэгдэлдээ, одоогоор Ливанд нүүрлэж буй хямрал нь тус улсын даван туулж чадах хэмжээнээс хэтэрсэн тул уг төлөвлөгөөний тусламжийн хөрөнгийг Ливаны өмнөд хэсэг дэх мөргөлдөөнд өртсөн хүмүүст яаралтай тусламж үзүүлэх, Ливаны дотоодын эмзэг бүлгийнхэнд туслахад зарцуулна гэжээ. Үүний зэрэгцээ, олон улсын хамтын нийгэмлэгийг хямралын үед хариу арга хэмжээ авах чадавхыг сайжруулахын тулд Ливанд илүү их дэмжлэг үзүүлэхийг уг мэдэгдэлд бас уриалжээ.