Дани улсад төвтэй Баварийн Нордик компанийн үйлдвэрлэсэн сармагчны цэцэг өвчний эсрэг вакциныг яаралтай хэрэглэх тухай өргөдлийг хүлээн зөвшөөрсөн гэдгээ Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага орон нутгийн цагаар 13-ны өдөр мэдэгджээ.
Энэ нь ДЭМБ-ын зөвшөөрөлтэй сармагчны цэцэг өвчинтэй тэмцэх анхны вакцин юм. Зөвшөөрөл авсны дараа 18-аас дээш насны хүмүүс сармагчны цэцэг өвчний эсрэг вакциныг дөрвөн долоо хоногийн хооронд хоёр тунгаар авах боломжтой юм.