Солонгосын төв цахилгаан мэдээний агентлагийн 14-нд мэдээлснээр, Солонгосын Хөдөлмөрийн намын ерөнхий нарийн бичгийн дарга, Төрийн зөвлөлийн дарга Ким Жон Ун тус улсад айлчилж буй ОХУ-ын Аюулгүйн зөвлөлийн нарийн бичгийн дарга Сергей Шойгутай өчигдөр уулзсан байна.
Хоёр тал БНАСАУ болон ОХУ-ын стратегийн яриа хэлэлцээг үргэлжлүүлэн гүнзгийрүүлэх, аюулгүй байдал, хамтын ашиг сонирхол, бүс нутаг, олон улсын нөхцөл байдлыг хамгаалах зэрэг асуудлаар өргөн хүрээнд санал бодлоо гүнзгий солилцож, чухал нийтлэг ойлголтод хүрсэн гэж мэдээнд дурджээ.
Мэдээллийн дагуу Ким Жон Ун хоёр орны харилцааны улс төр, эдийн засаг, соёл зэрэг олон салбарт ахиц дэвшил гаргаж буйд өндөр үнэлгээ өгсөн байна. Тэрээр хэлэхдээ, БНАСАУ-ын засгийн газар урьдын адил “Иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааны гэрээ”-ий үзэл санааны дагуу Оросын талтай зохицуулалт, хамтын ажиллагаагаа улам өргөжүүлэх болно гэжээ.
Энэ оны зургадугаар сард Ким Жон Ун, ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин нар Пхеньянд “Иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааны гэрээ”-нд гарын үсэг зурсан юм.