Говь цөл баян бүрд болов
2024-09-14 09:57:30
Share
Share this with Close
youtube WeChat

Өнгөрсөнд салхи, шороон шуурга ихтэй, өвс ургамал тачир сийрэг байсан Төвөдийн Шигацэ хотын Намлин сяний Ялузамбу мөрний хөндийд эдүгээ томоохон өөрчлөлттэй боллоо. 20 жилийн цуцалтгүй хүчин чармайлтын үр дүнд, далайн түвшнээс 4000 метр орчим өндөрт орших энэ өндөрлөгийн мөрний хөндий нь баян бүрд болон хувирч, Намлин сяний өмнөд хэсгийн экологийн жишиг бүс болжээ.

Ой хамгаалагч ажилтан Данжинчүпэ хэлэхдээ: Би энэ жил 67 настай. Би 2014 оноос эхлэн ой хамгаалач болсон. Өөрчлөлтийн тухайд ярихад, өмнө нь энд говь тачир газар байсан. Шандун мужийн Вэйфан хотын Төвөдөд туслах ажлын харамгүй дэмжлэг тусламжаар эндэхийн экологид асар их өөрчлөлт бий болсон юм гэв.