Өчигдөр (13-ны өдөр) буюу Үйлчилгээ худалдааны үзэсгэлэнгийн үеэр, Үндэсний хурлын төв болон Шөүган паракт форумын 55 уулзалт зэрэг нийт 60 гаруй талбай арга хэмжээг зохион байгуулжээ. Үйлчилгээ худалдааг хөгжүүлэх форумд, зочид үйлчилгээ худалдааны нээлттэй хөгжлийн шинэ чиг хандлага болон бусад сэдвээр гүнзгий тайлбар хийж, яриа хэлцэл өрнүүлэв. Хурлаар "Дижитал худалдааны хөгжил хийгээд хамтын ажиллагааны тайлан 2024" зэрэг дөрвөн чухал судалгааны үр дүнг гаргасан байна.
Үүнээс гадна өчигдрийн үр бүтээл нийтлэх хурлын үеэр нийт 33 компани, байгууллагаас 57 шинэ үр бүтээл нийтлэв, үр бүтээлүүдийн агуулга нь харилцаа холбоо, санхүү, эмнэлгийн болон бусад салбарыг хамарч, санхүүгийн олон байгууллагууд шинэ бүтээгдэхүүн болон шинэ програмуудыг нийтэлсэн байна. Нам өндрийн нислэгийн эдийн засгийн салбарт тусгайлан зориулсан даатгалын бүтээгдэхүүн болох "Нам өндрийн даатгал"-ыг өчигдөр газар дээр нь нийтэлсэн байна, энэхүү бүтээгдэхүүн нь нам өндрийн нисэх онгоцыг эд хөрөнгийн гэмтэл зэрэг гол эрсдэлээс хамгаалах юм байна.