Францын олон компани үзэсгэлэнд оролцож байна
2024-09-14 10:16:55
Share
Share this with Close
youtube WeChat

2024 оны үйлчилгээ худалдааны үзэсгэлэн Бээжинд болж байна. Энэ жилийн үйлчилгээ худалдааны үзэсгэлэнд олон орны оффлайн үзэсгэлэнгийн танхимууд олон онцлох үйл явдлуудаар дүүрэн байлаа.

Энэ жил Хятад Францын хооронд дипломат харилцаа тогтоосны 60 жилийн ой тохиож байгаа бөгөөд Франц улс анх удаагаа үйлчилгээ худалдааны үзэсгэлэнд хүндэт зочноор оролцож байна, мөн Франц улс Үйлчилгээ худалдааны үзэсгэлэнд анх удаа үзэсгэлэнгийн танхим байгуулж байгаа нь энэ юм. Үйлчилгээ худалдааны үзэсгэлэнгийн шинэ найзуудын хувьд, Францын компаниуд хамтын ажиллагааны боломжуудыг эрэлхийлэхээс гадна энэ жилийн Парисын олимпийн "спортын онцлог зүйлс"-ийг Бээжинд авчирсан байна.

Хятад дахь Францын ЭСЯ-ны Худалдааны зөвлөх Күн Шижиа: Үйлчилгээ худалдааны үзэсгэлэн бол маш чухал үзэсгэлэн худалдаа болох юм, тэр нь Францын нийт худалдааны 30 хувийг эзэлж, 8 сая хүнийг ажлын байраар хангадаг, энэ нь олон улсын түншүүд, ялангуяа Хятадын түншүүдтэй хамтран ажиллаж харилцах хүчирхэг хөдөлгөгч хүч юм, Францын хувьд, энэ нь гадаадын хөрөнгө оруулагчид, ялангуяа Хятадын хөрөнгө оруулагчдыг татах гол хүчин болох юм гэжээ.