4-р сарын 17-ноос хойш Филиппиний эргийн хамгаалалтын 9701 дугаартай хөлөг онгоц Хятадын Шяньбинь шүрэн аралд хууль бусаар нэвтрээд бараг таван сар болох гэж байна. Филиппиний талын энэхүү үйлдэл нь Хятадын нутаг дэвсгэрийн бүрэн эрхэнд ноцтой халдаад зогсохгүй “Өмнөд тэнгис дэх талуудын үйл ажиллагааны тунхаглал”-ыг зөрчиж, бүс нутгийн энх тайван, тогтвортой байдлыг алдагдуулж байна. Хятадын тал 9701 дугаартай хөлөг онгоцонд хуулийн дагуу хяналт тавьсан бол энэ хугацаанд Филиппиний тал Хятадын хяналтын арга хэмжээний эсрэг оролдлого хийж, 9701 дугаарт хөлөг онгоцонд эд материал нөхөхийг зэхсэн ч бүгд бүтэлгүйтсэн гэж Хятадын Эргийн хамгаалалтын албаны хэвлэлийн төлөөлөгч Лю Дэжүнь хэллээ.
Лю Дэжүнь хэлэхдээ, 9-р сарын 14-ны 14 цагийн үеэр, Филиппиний эргийн хамгаалалтын 9701 дугаартай хөлөг онгоц Хятадын Шяньбинь шүрэн арлаас ухран гарчээ. Филиппиний тал бусад орны бүрэн эрхэнд халдсан үйлдлээ даруй зогсоож, Хятад улстай ижил чиглэлээр урагшилж, “Өмнөд тэнгис дэх талуудын үйл ажиллагааны тунхаглал”-ын нэр хүнд, хүчин төгөлдөр байдлыг тууштай хамгаалахыг Хятадын тал шаардаж байна. Шяньбинь шүрэн арлыг багтаасан Наньша арал болон түүний ойролцоох усан хилд Хятад улс маргашгүй бүрэн эрхтэй юм. Иймд Хятадын Эргийн хамгаалалтын алба хуулийн дагуу хууль сахиулах үйл ажиллагаагаа үргэлжлүүлж, үндэсний нутаг дэвсгэрийн бүрэн эрх, тэнгисийн эрх ашгаа тууштай хамгаалах болно гэжээ.