"Хятад улс болон миний хувь барилдлага: БНХАУ байгуулагдсаны 75 жилийн ойг тэмдэглэх ХБНГУ дахь тусгай арга хэмжээ" 9-р сарын 14-нд Берлин хотноо нээлтээ хийжээ. Эл арга хэмжээг Хятадын Төв Радио Телевиз, БНХАУ-аас ХБНГУ-д суугаа элчин сайдын яам, Хятадын Боловсролын яамны Гадаад дотоодын хэл соёлын солилцоо, хамтын ажиллагааны төв хамтран зохион байгуулж байгаа юм.
Арга хэмжээний нээлтэд ХКН-ын Төв хорооны Суртал ухуулах яамны дэд сайд, ХТРТ-ийн захирал Шэнь Хайшюн видеогоор үг хэлж, БНХАУ-аас ХБНГУ-д суугаа онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд Дэн Хунбө, Хятадын Боловсролын яамны Гадаад дотоодын хэл соёлын солилцоо, хамтын ажиллагааны төвийн дэд захирал Хү Жипин, Герман Боле хятад хэлний найрал дууны нийгэмлэгийн дарга Олаф Миллман, Герман-Хятадын найрамдлын нийгэмлэгүүдийн холбооны дэд дарга Феликс Курц нарын 200-аад зочид төлөөлөгч оролцжээ.
Шэнь Хайшюн хэлсэн үгэндээ, БНХАУ байгуулагдсаны 75 жилийн ойг тохиолдуулж ХТРТ дэлхийн хэмжээнд үзэгч сонсогч, сүлжээ ашиглагчдын дунд "Хятад улс болон миний хувь барилдлага" эссэ бичлэгийн уралдаан зарласан бол 60 гаруй улс орноос 1600 гаруй ширхэг захидал захиа хүлээн авсан юм. ХТРТ олон улсын хүмүүнлэг соёлын солилцоо, соёл иргэншлийн яриа хэлцэл, ард түмэн хоорондын ойлголцлыг бэхжүүлэхэд улам илүү анхаарч, хүн төрөлхтний соёл иргэншлийн дөлийг улам бадраахын төлөө ажиллах болно гэжээ.
Эл арга хэмжээ нь Америк, Канад, Орос, Австрали, Саудын Араб, Мексик, Нигери зэрэг орнуудад үргэлжлүүлэн зохион байгуулагдах юм.