Наймдугаар сард эдийн засгийн эрхлэлт тогтвортой явгаджээ
2024-09-15 14:39:14
Share
Share this with Close
youtube WeChat

Сэтгүүлч 9 дүгээр сарын 14-нд болсон Хятадын Төрийн зөвлөлийн дэргэдэх Хэвлэл мэдээллийн албаны мэдээ нийтлэх хурлаас мэдээлснээр, өнгөрсөн 8 дугаар сард Хятад улсын үйлдвэрлэлийн эрэлт хэрэгцээ үргэлжлэн сэргэж, ажлын байр, юмны үнэ ханш, цаашлаад улс ардын эдийн засгийн эрхлэлт тогтвортой явгадсан аж. 

Үйлдвэрлэлийн хувьд, 8 дугаар сард үндэсний хэмжээнд жилийн ашиг орлого нь 20 сая юаниас дээших аж үйлдвэрүүдийн нэмүү өртөг өнгөрсөн оны мөн үеийнхээс 4.5%-иар өсжээ. Тоног төхөөрөмжийн үйлдвэрлэлийн салбар нь "тогтворжуулагч"-ийн үүрэг гүйцэтгэсэн хэвээр байгаа бөгөөд нэмүү өртөг нь өмнөх оны мөн үеэс 6.4%-иар өссөн байна. Өндөр технологи шингэсэн аж үйлдвэрийн салбарын нэмүү өртөг 8.6%-иар өссөн бол үүнд ухаалаг нисгэгчгүй агаарын тээврийн хэрэгслийн үйлдвэрлэл, навигацийн хэмжилт судалгаа, цаг уурын болон далайн тусгай багажийн үйлдвэрлэлийн салбар, электрон хэмжих хэрэгслийн үйлдвэрлэлийн салбарын нэмүү өртөг тус тус 54%, 65.1%, 12.6%-иар өссөн байна.

Хэрэглээний хувьд, 8 дугаар сард өргөн хэрэглээний барааны жижиглэнгийн худалдааны нийт хэмжээ 3 их наяд  872 тэрбум 600 сая юаньд хүрч, өнгөрсөн оны мөн үеийнхээс 2.1%-иар өсөв. Харин хөрөнгө оруулалтын хувьд 1-ээс 8-р сард үл хөдлөх хөрөнгийн бүтээн байгуулалтын хөрөнгө оруулалтыг тооцохгүйгээр үндэсний үндсэн хөрөнгийн хөрөнгө оруулалт 7.7%-иар өссөн байна. Өндөр технологи шингэсэн үйлдвэрлэлийн салбарт оруулсан хөрөнгө оруулалт өмнөх оны мөн үеэс 10.2%-иар нэмэгдсэн байна.