Саяхан Хятадын Худалдааны яам “ДХБ-ын дүрэм, үүргийг Америк хэрхэн мөрдөж биелүүлж байгаа тухай тайлан” нийтэлжээ.
Уг тайланд тэмдэглэснээр, өнгөрсөн онд Америкийн тал гишүүн орнуудын хүлээлтийг үр тоомсорлон, ганц талын хориг арга хэмжээгээ шат ахиулж, ялгаварлан гадуурхсан арга хэмжээг байнга хэрэгжүүлж, тарифын дүнг таслалтгүй нэмэгдүүлж, олон талт худалдааны тогтолцоонд хүнд сорилт учруулсан гэжээ. Үүнд холбогдуулан ХТРТ-ын CGTN суваг дэлхийн сүлжээ ашиглагчдын дунд санал асуулга явуулжээ. Тухайлбал, Америкийн засгийн газрын авч хэрэгжүүлж буй ганц талт цуврал хориг арга хэмжээ болон худалдааг ивээх үзлийг эсэргүүцэж буйгаа санал асуултад оролцогчдын 90.53 хувь нь илэрхийлж, Америкийн үйлдэл ДХБ-ын дүрмийг ноцтой зөрчиж байна гэцгээжээ.
Америкийн “301 тоот заалт”-ын дагуух татвараа нэмэгдүүлсэн үйлдэл нь ДХБ-ын дүрмийг зөрчсөн хэмээн ДХБ-аас шийдвэрлэсэн нөхцөлд Америкийн тал холбогдох орны тэнгисийн үйл хэрэг, логистик, хөлөг онгоцны үйлдвэрлэлийн салбарт мөрдөн шалгалт хийсээр бөгөөд импортын зарим бүтээгдэхүүнийхээ тарифыг нэмэгдүүлсэн юм. Америк ДХБ-ын дүрэм журмыг хүндэтгэхгүй байна, дээрэнгүй үзэл нь ноцтой мэдрэгдэж байна гэж саналаа өгсөн хүмүүсийн 94.31 хувь үзжээ.
Энэ оны 5-р сар хүртэл, ДХБ-ын Маргаан таслан зохицуулах механизмын хуралдаан дээр давж заалдах шатны байгууллагын гишүүдийг сонгон шалгаруулах ажлыг эртхэн эхлүүлэхийг 130 гишүүн орон дэмжиж байгаагаа тодорхой илэрхийлсэн ч Америк 76 дахь удаагаа сонгон эхлүүлэх ажлыг дэмжихээс татгалзжээ. Үүнтэй холбогдуулан санал хураалтад оролцогчдын 94. 12 хувь нь Америкийн энэхүү үйлдэл өөрийн ашиг сонирхлоо ДХБ-ын ашиг сонирхлоос ч дээгүүр тавьж, ДХБ-ын маргаан шийдвэрлэх механизмыг үл тоомсорлон, тус байгууллагын хэвийн үйл ажиллагааг бусниулж байна гэжээ.
ДХБ байгуулагдсанаас хойш Америк 159 хэргээр заалдагдсаны дотор шүүхийн шийдвэрийн хэрэгжилт хангалтгүйгээс болж маргаан гарсан 28 тохиолдол байгаа юм. Үүнтэй холбогдуулан санал асуулгад оролцогчдын 95.45 хувь нь ДХБ-ын шийдвэрийг Америк сонголттойгоор хэрэгжүүлж байна, энэ нь “Америк маягийн давхар стандарт” болох нь гарцаагүй гэжээ.
Уг санал асуулгыг CGTN Англи, испани, франц, араб хэлээр явуулж, 24 цагийн дотор 6000 гаруй хүн оролцож, саналаа өгчээ.