ОХУ-ын Батлан хамгаалах яам орон нутгийн цагаар 9-р сарын 14-ний өдөр байлдааны тайлан нийтэлж, Оросын арми Донецк муж дахь Желаное Первое сууринг хяналтдаа авсан. 9 дүгээр сарын 13-ны өдөр Оросын арми Украины цэргийн бие бүрэлдэхүүн, танк, хуягт машин, зэвсгийн агуулах зэрэгт цохилт өгсөн бөгөөд Курск мужид Украины талын олон удаагийн дайралтыг няцаалаа. Түүнчлэн Оросын тактикийн нисэх хүчин, пуужингийн хүчин Украины Курск мужтай зэргэлдээ орших Сумы мужид Украины армийн хэд хэдэн анги руу дайрсан гэжээ.
14-нд Украины Зэвсэгт хүчний жанжин штаб ч байлдааны мэдээлэл нийтэлж, мөн өдөр өмнө фронтын бүсэд 83 удаагийн тулалдаан болсон, ялангуяа Покровскийн чиглэлийн тулалдаан маш ширүүн явгадсан хэвээр байна. Украины арми Оросын армийн давшилтыг тулж эсэргүүцсээр байна. Покровскийн чиглэлд Оросын арми 23 удаа, Кулаховогийн чиглэлд 27 удаа довтоллоо. Түүнчлэн Сумы мужийн хилийн бүсийг Оросын арми дайрсаар байна гэжээ.