АНУ Украинд дэмжлэг үзүүлэх бодит ач холбогдол бүхий шинэ төлөвлөгөө гаргана гэв
2024-09-15 14:41:38
Share
Share this with Close
youtube WeChat

Орон нутгийн цагаар 9-р сарын 14-нд АНУ-ын ерөнхийлөгчийн үндэсний аюулгүй байдлын асуудал эрхэлсэн туслах Жейкоб Жеремиа Салливан хэлэхдээ, 9 дүгээр сардаа багтаан Украинд туслах бодит ач холбогдол бүхий шинэ төлөвлөгөө Америк хэрэгжүүлж, ОХУ Украины зүүн нутагт том чухал "ахиц дэвшил" гаргахаас сэргийлэхээр төлөвлөж байна гэжээ. 

Тэрээр хэлэхдээ, Америкийн тал улам олон ажлыг амжуулж байж Украинд туслан ОХУ-тай сөргөлдөж чадна. Ерөнхийлөгч Жосеф Байден тушаалд байх 4 сар гаруйн хугацаандаа "Украиныг хамгийн ашигтай сайн байранд байлгах"-ыг хичээж ажиллахаар шийдсэн. Тэгээд ч Украин барууны орнуудын хангасан алсын зайн тусгалтай зэвсгээр ОХУ-д цохилт өгч болох эсэх талаар өдгөө Америк холбоотнуудтайгаа зөвшилцөж байна гэв.