9 дүгээр сарын 16-нд хэвлэгдсэн Чюши сэтгүүлийн энэ оны 18 дахь хэвлэлд ХКН-ын Төв хорооны ерөнхий нарийн бичгийн дарга, БНХАУ-ын дарга, Төв хорооны Цэргийн зөвлөлийн дарга Ши Жинпин ХКН-ын 20-р сонгуулийн Төв хорооны 3-р бүгд хурлын 2 дахь удаагийн хуралдаан дээр хэлсэн үгийг нийтэлнэ.
Ши Жиньпин онцлохдоо, бүгд хурлаар баталсан шийдвэрт өөрчлөлт нээлтийн бодлого хэрэгжүүлснээс хойш, онцгойлон шинэ цаг эринд өөрчлөлтийг бүх талаар гүнзгийрүүлсэн туршлагыг дүгнэж, Хятад маягийн орчин үеийн бүтээн байгуулалтад тулгарч буй шинэ нөхцөл байдал, шинэ шаардлагад гүнзгий анализ хийж, нийт намын гишүүд, цаашлаад олон нийтийн санаа бодол, оюун ухааныг төвлөрүүлэн тусгаж, ерөнхий байршуулалт хийсэн болохоор шинэ цаг эринд өөрчлөлтийг бүх талаар гүнзгийрүүлэхийг удирдах программын баримт бичиг болох юм. Бүгд хурлын зориг санааг суралцаж, практикт тууштай тусган ажиллах бол одоо болон ирэх хэсэг хугацааны улс төрийн чухал үүрэг мөн гэжээ.