Саяхан Хятадын Худалдааг дэмжих нийгэмлэгээс зохион байгуулсан Хятадын олон улсын ханган нийлүүлэлтийн сүлжээг дэмжих 2-р экспогийн Герман дахь сурталчилгааны бага хурал Германы Дюссельдорф хотод болж, Хятад, Германы 130 орчим бизнесийн төлөөлөл оролцжээ.
Хятадын Худалдааг дэмжих нийгэмлэгийн дарга Рэнь Хүнбинь хэлэхдээ, эдийн засаг худалдааны хамтын ажиллагаа бол хоёр орны харилцааны "тулгын чулуу" юм. Хоёр орны аж ахуйн нэгжүүд өөр өөрсдийн давуу талаа дайчлан, харилцан ашигтай хамтран ажиллах боломжийг өргөн хүрээнд хайж, хамтын ашиг сонирхохыг улам тэлж, хөрөнгө оруулалт, технологийн шинэчлэлийн талаарх чухал түнш болохыг хүсэж байна гэжээ.
Дюссельдорфын Худалдаа, аж үйлдвэрийн танхимын дарга, Герман-Хятадын эдийн засгийн зөвлөхүүдийн комиссын дарга Шмиц хэлэхдээ, Хятадын ханган нийлүүлэлтийн сүлжээ бүрэн бүтэн, уян хатан байдаг. Герман, Хятадын бизнес эрхлэгчид хоёр талын худалдаа, хөрөнгө оруулалт, инновац, технологи зэрэг салбарт хамтран ажиллах боломжийг бүрэн ашиглах ёстой гэлээ.
Ханган нийлүүлэлтийн сүлжээний 2-р экспо 11-р сарын 26-30-ны хооронд Бээжин хотноо зохиогдоно. Өнөөгийн байдлаар Германы компанийг багтаасан дэлхийн 600 гаруй аж ахуйн нэгж экспод оролцохоор бүртгүүлээд байна.