Улс оронд төрийн эргэлт гарахыг хүлээн зөвшөөрөхгүй, 2025 оны ерөнхийлөгчийн сонгууль амжилттай явагдахыг баталгаажуулна гэж Гондурас улсын ерөнхийлөгч Элиза Чиомара Кастро Сармиенто тухайн нутгийн цагаар 9-р сарын 14-нд мэдэгджээ.
Мөн өдөр олон тооны иргэд нийслэл Тегусигальпа хотын гудамжинд жагсаж, ерөнхийлөгч Элиза Чиомара Кастро Сармиенто болон эрх баригч “Эрх чөлөө, сэргээн босголтын нам”-ыг дэмжихээ илэрхийлсэн бөгөөд төрийн эргэлт гаргах оролдлого, мөн гаднын хүчний оролцоог эсэргүүцэж, үндэсний бие даан эзэн мэдэх эрхээ тууштай хамгаалахаа мэдэгджээ.
Саяхан Гондурас, Америкийн хооронд байгуулсан гэмт хэрэгтнийг шилжүүлэх гэрээг цуцлах тушаалыг Кастро Сармиенто гаргаад, Америкийн тал Гондурасын дотоод хэрэгт хөндлөнгөөс оролцож байгааг буруушаасан юм. Тэрээр цахим хуудсандаа, Америкийн тал олон улсын хуулийг үл тоомсорлож, байн дахин зөрчсөөр байна. Америкийн хөндлөнгийн оролцоо, түүнчлэн элчин сайдын яам болон бусад төлөөлөгчдөөрөө дамжуулан Гондурасын дотоодын үйл хэрэгт гар дүрэхийг бид хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.
Өнгөрсөн 8-р сарын эцсийн Венесуэлийн уулзалтын үеэр Гондурасын Батлан хамгаалах яамны сайд Хосе Мануэль Зелая Розалес, Венесуэлийн Батлан хамгаалахын сайд Владимир Падрино Лопез нарын өндөр албан тушаалуудтай уулзахад АНУ-аас Гондурас улсад суугаа элчин сайд Дову "Гондурасын албан тушаалтан мансууруулах бодис, хор наймаалагчтай уулзалт хийж байгаа нь намайг цочирдуулж байна" гэжээ. Америкийн тал 2020 онд Хосе Мануэль Зелая Розалесыг хар тамхины хэрэгт буруутгаж, түүнд хориг арга хэмжээ авсан юм.