100 шилдэг сурагчдад Элчин сайдын нэрэмжит тэтгэлэг олголоо
2024-09-16 18:03:45
Share
Share this with Close
youtube WeChat

Улаанбаатар хотын ерөнхий боловсролын хятад хэлний төрөлжсөн сургалттай сургуулийн шилдэг сурагчдад БНХАУ-ын Элчин сайдын нэрэмжит тэтгэлэг олгох ёслолын арга хэмжээ 9-р сарын 16-ний өдөр Улаанбаатар хотын захиргааны Хангарди ордны хүндэтгэлийн танхимд боллоо.

Арга хэмжээнд БНХАУ-аас Монгол улсад суугаа онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд хатагтай Шэнь Миньжуань, Улаанбаатар хотын засаг даргын Нийгмийн Салбар, Ногоон Хөгжил болон Агаар, Орчны Бохирдлын Асуудал хариуцсан орлогч хатагтай Л.Хосбаяр нар оролцжээ.

Л.Хосбаяр ёслолын арга хэмжээг нээж хэлэхдээ, Хятад хэл нь дэлхийн хэмжээнд хамгийн олон хүн ярьдаг хэлний нэг бөгөөд нэг тэрбум гаруй хүн хятад хэлээр ярьж байна. Түүнчлэн НҮБ-ын албан ёсны 6 хэлний нэг. Аливаа гадаад хэлийг сурахад их хичээл зүтгэл, тэвчээр хатуужил хэрэгтэй. Хятад хэл, соёлыг амжилттай суралцаж, бусдыгаа манлайлж, Монгол-Хятадын найрамдлыг бэхжүүлэхэд хувь нэмэр оруулж байгаа  шилдэг суралцагчдадаа баяр хүргэж, хятад хэлийг сурах үйлсэд нь улам их амжилтыг хүсье гэжээ.

БНХАУ-аас Монгол улсад суугаа онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд хатагтай Шэнь Миньжуань арга хэмжээний үеэр хэлэхдээ, Бид сурагч та бүхнийг Хятад хэлийг илүү сайн сурч, ирээдүйн мөрөөдлөө биелүүлэхийн тулд энэхүү тэтгэлгийг үүсгэсэн юм. Монгол дахь Хятад хэлний сургалт улам сайжирч, сурагчид маань хичээнгүйлэн суралцаж, өөрийгөө хүчирхэгжүүлж, улс орныхоо хөгжил дэвшилд хувь нэмрээ оруулж, Хятад, Монголын найрамдлыг бэхжүүлэхийг хүсэн ерөөе гэлээ.

БНХАУ-ын Элчин сайдын нэрэмжит тэтгэлгийг энэ жилд нийслэлийн  ерөнхий боловсролын хятад хэлний төрөлжсөн сургалттай сургуулийн 100 шилдэг сурагчдад олгожээ.

Арга хэмжээний дараа Элчин сайд хатагтай Шэнь Миньжуань, Улаанбаатар хотын засаг даргын орлогч Л.Хосбаяр нар уулзаж, Улаанбаатар хотын хот байгуулалт, хоёрын талын харилцаа, хамтын ажиллагааны талаар санал бодлоо солилцлоо.